1343 хүний амь нас, 80 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав
1343 хүний амь нас, 80 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалавНийслэлийн Онцгой байдлын газар аюулт үзэгдэл, ослын нийт 1689 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авчээ.
Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 1494, эрэн хайх, аврах ажиллагааны 195 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, гамшиг ослоос 1343 хүний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 80 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.
Дээрх дуудлагыг өнгөрсөн онтой харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.