Ковидын үеийн нөхцөл байдлыг харуулсан 'Улаан шугам' баримтат кино нээлтээ хийнэ

Ковидын үеийн нөхцөл байдлыг харуулсан 'Улаан шугам' баримтат кино нээлтээ хийнэ

Ковид19 /CO19/-өөр үүсгэгдсэн цар тахал гэж чухам ямар халдварт өвчин болох,
иргэд хэрхэн нүүр тулж эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаа болон бусад байдлаар хохирч
байсан, цар тахлыг даван туулахын тулд хамтаараа, улс орноороо, тэр дундаа эрүүл
мэндийн салбар, эмч, мэргэжилтнүүд галын шугамд яаж ажиллаж, тэмцсэн хийгээд энэ
үед гарсан алдаа, оноо бүхэн нь бидэнд, бидний хойч үед түүх, туршлага, сургамж болох үүднээс “VAST MONGOLIA” продакшин 'Улаан шугам' баримтат киног бүтээжээ.

Тиймээс ч өнөөдөр дэлхийн улс орнууд ковид цар тахалтай хэрхэн нүүр тулсан
талаарх өөрийн орны түүхийг “Front line”, “Together strong” зэрэг уран бүтээл болгон
баримтжуулан авч үлдэж байна. Үүний нэгэн адил “VAST MONGOLIA” продакшин “Улаан шугам” баримтат киног бүтээжээ.


[su_quote] Тус киноны гол үйл явдал нь Монгол улсад ковидын халдвар хурдтай тархаж
нөхцөл байдал хүндэрсэн үед буюу 2021 оны 06 сараас өрнөж 2021 оны 09 сар хүртэл
үргэжилнэ. Мөн ковидын халдвар дотоодод алдсан 2020 оны 11 сараас эхлэн 2021 оны 08
сар хүртэлх цар тахалтай холбогдох бусад үйл явдал, тоо баримтуудыг зохиолд бүрэн
тусгажээ. Quote[/su_quote]

Баримтат киноны гол, туслах дүрүүд болох эмч, өвчтөн, тэдний ар гэр, бусад
дүрүүд нь ямар ч зохиомжгүй бодит учир тэдний ажил амьдралын бодит түүх дээр
тулгуурлан кино зохиолыг гаргажээ.

Зураг авалтыг цар тахлын үед ковидыг эмчлэх эмчилгээ үйлчилгээг үндсэн үйл
ажиллагааны нэгэн адил хийж байсан, одоо ч хийж байгаа томоохон эмнэлэг ХӨСҮТ,
ЭХЭМҮТ, ЭНЭҮТ, Цэргийн төв эмнэлэг зэрэг мөн хамаарал бүхий байгууллага НЭМҮТ,
“Улаанбаатар буян” компани зэрэг 10-аад байгууллага дээр хийж гүйцэтгэсэн байна.

Хэнийг ч орхихгүй, хамтдаа хөгжих Тогтвортой хөгжлийн үндсэн зарчмыг баримтлан
киногоо бүх хүмүүст үзэж, сонсож, харж ойлгоход зориулан дохионы хэл, хадмал
орчуулгатай хийлээ. Мөн хүний эрхийг хүндэтгэн ХЭҮК-ийг зөвлөхөөр ажиллахыг албан
ёсоор урьж, хамтран ажиллажээ.

“Улаан шугам” баримтат киноны 2021 оны 12 сарын 18-ны өдөр үндэсний олонх
ТВ-ээр олон нийтэд анх удаа хүрэх ба энэхүү нээлтэнд зориулсан хэвлэлийн бага хурал
2021.12.15-ны өдрийн 12:00-14:00 цагийн хооронд Анкор төвд /Тэди төвийн урд байрлах/
болох гэж байна. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг тус хэвлэлийн бага хуралд
хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.