ЗГ: Эрээний хил дахин хаагдаагүй
Эрээний хил дахин хаасан тухай мэдээлэл гарч байна. Тэгвэл, уг асуудалд Засгийн газрын ХМХГ-аас тайлбар хийжээ. Тайлбарт,
-Эрээний хил нээлттэй хэвээр. Дахин хаах шийдвэр гараагүй. Гэхдээ асуудал үүссэн. Хилийн 0 цэг дээр автомашинууд орж ирсэн хоёр өдрийн дараа БНХАУ-ын талаас манай талд дахин шинэ шаардлага тавьсан. Уг шаардлага нь
Хятадын талаас халдварын эрсдэлийн анализ хийнэ. Дахин автомашин нэмж оруулахгүй. Мөн тусгаарлах байрыг өөрсдөө бэлдэнэ. Улмаар энэ ажлуудыг дууссаны дараа нэмж машин оруулна гэжээ.
Харин манай улсын зүгээс энэ шаардлагын хариуд нь ажлаа түргэвчлэх, нэмж автомашинуудаа оруулах шаардлагыг байнга тавьж байгаа аж. Эрээний хилийг нээх асуудалд манай талаас Гадаад харилцааны шугамаар маш идэвхитэй ажилласан, гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.