Төв аймгаас оргосон ялтныг саатуулжээ
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 13-ны өдөр шүүхийн байрнаас ялтан оргосныг албаныхан саатууллаа.
Тодруулбал, Төв аймгийн Зуунмод суманд байр шүүхийн байрнаас, шүүх хуралд оролцохоор ирсэн ялтан оргосон байна. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон аймгийн цагдаагийн газраас ялтныг шуурхай эрэн сурвалжилж, ... орон сууцны хотхоноос олж саатуулсан байна.
Дээрх ялтан нь эрүүгийн хэргээр шүүхээс ял авсан 37 настай А гэгч байсан бөгөөд түүний оргон зайлсан үйлдэлд дахин хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.