Замын-Үүд Эрээний авто замын боомтоор тээвэрлэлт эхэлсэн хэвийн явж эхэллээ
Замын-Үүд-Эрээний авто замын боомтоор өнөөдрөөс/2021.12.10/ тээвэрлэлт хэвийн үргэлжилж эхэлжээ.Хил нээгдсэн учраас Эрээн талаас автомашинууд дундын цэг дээр очиж байна. Өдрийн 14:40 цагийн байдлаар 13 автомашин Эрээний хилээр гарчээ.
Орой 18:00 цагт хил хаах хүртэл дахин 10 гаруй автомашин гарна гэж тооцжээ. Автомашинууд хилээр гарах явц өнөөдрийн тухайд удаашралтай байна. Учир нь нэг сар гаруй хугацаанд асаагаагүй автомашинууд асахгүй байх, зарим нь түлш нь дууссан зэрэг хүндэл гарсан. Ассан автомашинуудыг хурдан хугацаанд шууд гаргаж байна. Эхлээд хилийн наана байгаа 20 гаруй ачаагүй автомашин гарна гэдгийг Эрээн хот дахь консул Т.Мөнхгэрэл онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.