Бүүстер тун өндөр үр дүнтэй нь тодорхой болсон тул улс орнууд бүүстерт хамруулах хөтөлбөрөө идэвхжүүлж байна
'Ковид-19'-ийн омикрон хэлбэрийн эсрэг тэмцэх үр дүнтэй, оновчтой арга нь маргаангүй вакцинжуулалт, тэр дундаа бүүстер тун гэдэг нь олон судалгаануудаар тогтоогдож байна.
Хамгийн анх бүүстер хийж эхэлсэн Израйлийн эрдэмтэд бүүстер тун хийх нь өндөр үр дүнтэйг тогтоосон байна.
Мөн Оксфордын их сургуулийн эрдэмтэд Астразенека, Файзер, Модерна, Новаваксыг mix and match буюу өөр хооронд нь хольж, хослуулах туршилт хийж аюулгүй, өндөр үр дүнтэйг тогтоожээ. Сүүлд Файзер компани өөрийнх нь хөгжүүлсэн вакцин Омикрон хэлбэрийн эсрэг өндөр үр дүнтэй байгаа нь туршилт, шинжилгээний эхний үр дүнгээр нотлогдсоныг зарлаад байна.
Нэгэнт бүүстер тун өндөр үр дүнтэй нь тодорхой болсон тул улс орнууд бүүстерт хамруулах хөтөлбөрөө идэвхжүүлж эхэллээ.
Их Британид 2 дахь тунгаас бүүстер хүртэлх зайг 3 сар ч байх боломжтой гэж үзэж байна. Зарим орнууд 3 дахь тунд хамрагдсан бол "вакцинд бүрэн хамрагдсан" гэж тооцох, 2 тун хийлгэсэн хүний вакцины гэрчилгээг дуусах хугацаатай болгох төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.