“Миний хөөрхөн шүдний аялал” өдөрлөг боллоо

“Миний хөөрхөн шүдний аялал” өдөрлөг боллоо

Соёлын яамны “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд өнөөдөр “Миний хөөрхөн шүдний аялал” өдөрлөг боллоо.

Өдөрлөгийн хүрээнд, амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг тайз, дэлгэцийн бүтээл, номоор дамжуулан хүүхэд багачууд, олон нийтэд хүргэх, хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэхийг зорьж байгаа юм.

Хүүхэлдэйн театр, Хүүхдийн төв номын сан, бусад олон улсын хүүхдийн төлөө байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй өдөрлөгт эцэг, эхчүүд хүүхдүүдээ дагуулан ирснээр “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхдийн нэвтрүүлэг үзэх, жүжгийн дүрүүдтэй хүүхэд багачууд хөгжилдөн зургаа авахуулах, “Ахмад шүдхэний зөвлөгөө” авах, комик номын танилцуулга, “Миний хөөрхөн шүд” номын үзэсгэлэнтэй танилцах, “Миний хөөрхөн шүдний аялал” гар зургийн уралдаанд оролцож амны хөндийн эрүүл мэндийн талаар зохих мэдлэгтэй болох юм.

Өдөрлөг өнөөдөр, маргааш Хүүхдийн төв номын санд үргэлжилнэ.

viber image 2021 11 06 14 47 12 905 1024x768

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.