Монгол охины тухай БНСУ-ын Ерөнхийлөгчид уламжлах санал 200 мянга давжээ

Монгол охины тухай БНСУ-ын Ерөнхийлөгчид уламжлах санал 200 мянга давжээ

БНСУ-д бусдад зодуулсан монгол охины хэргийг хурдан шийдүүлэх тухай иргэдийн цахим санал 200 мянга давжээ. Ингэснээр БНСУ-ын Ерөнхийлөгч уг асуудалд анхаарал хандуулж, хуулийн байгууллагаар хурдан шийдүүлэх нөхцөл бүрдэх юм. Санал хураалт 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Санал хураалт дөрвөн үе шаттай бөгөөд одоогоор хоёрдугаар шат буюу "Petition in progress" төлөвт байгаа ажээ.

Цагдаагийн газраас мэдээлснээр, гэмт этгээдүүд болон хохирогч хэн хэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд хохирогчийг харъяаллынх нь хувьд доромжилж танхайрчээ.

Кённамын Боловсролын газар болон цагдаагийн газраас хохирогчийн биед учирсан гэмтлийг шалгаж байна. Мөн хохирогчийн хамаатны хүн өөр нэг сурагчийг гэмтээсэн байж болзошгүй хэргийг давхар шалгаж буй аж. Хэрэгт холбогдсон дөрвөн сурагчийн хоёр нь хувьд хэрэг хүлээх насанд хүрээгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа юм.

Монгол охиныг дээрэлхэж, хүчирхийлсэн дөрвөн сурагчид хатуу шийтгэл оногдуулж, нэрийг нь илчилж өгнө үү гэсэн хүсэлт Хөх ордны албан ёсны сайтад нийтлэгдсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.