Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаж, 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр шүүхэд шилжүүлсэн байна.
Ингэхдээ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ зүйл анги нь 5-12 жилийн хорих ял оногдуулах зохицуулалттай юм.
Хэргийг сануулахад, Н.Түвшинбаяр нь өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз, Монгол Улсын харцага Э.Энхбатыг зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан байдаг. Э.Энхбат Өмнөд Солонгост эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь өнөөг болтол дээрдэхгүй, байгаа тухай өмгөөлөгч болон гэргий нь мэдээлж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.