Б.Пүрэвсүрэн: Энэ жил агаарын бохирдол өмнөх жилийнхээс 25-40 хувийн өсөлттэй байгаа нь үнэн
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, БОАЖЯ хамтран агаарын чанарын үзүүлэлтийн талаар мэдээлэл танилцууллаа. Уг арга хэмжээн дээр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн агаарын бохирдол өмнөх жилээс нэмэгдсэн гэдгийг онцоллоо.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн:
-Энэ жилийн 11 сарын агаарын бохирдол өмнөх жилийн 11 сарын агаарын бохирдлоос илүү байна. Яагаад гэвэл өнгөрсөн жилийн 11 сард "Бүх нийтийн бэлэн байдлын үе" байсан учир авто тээврийн хэрэгслийн 15-20 орчим хувь нь л автозамын хөдөлгөөнд оролцож байсан. Мөн энэ жил сайжруулсан шахмал түлшний хэрэглээ өмнөх жилээс нэмэгджээ.
11 сарын агаарын чанарыг тайлбарлахад өнгөрсөн жил нэг метр куб дэх PM 2.5 тоосонцор 52 микрограмм, PM10 тоосонцор 98 микрограмм, хүхэрлэг хий 81 микрограмм байжээ. Гэтэл энэ жилийн 11 сард 25-40 хувийн өсөлттэй байгаа үзүүлэлт гарсан байна.
Учир нь жил бүр яма ч хаягийн бүртгэлгүй 20 мянга орчим иргэн гэр хороолол ирж суурьшиж байгаагаас шахмал түлшний хэрэглээ нэмэгдсэн. Мөн автомашины тоо өмнөх жилээс 8,5 хувиар өссөн нь агаарын бохирдол нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.