Ердөө л 500 төгрөг

Ердөө л 500 төгрөг

 

Зүрхний агших үйл ажиллагаа хэвийн боловч зүүн ба баруун ховдол, ховдол хоорондын таславчийн хамт томорсноос зүрхний булчин гэмтэж , үйл ажиллагаа нь доголддог өвчнийг ТоКМП гэнэ. ТоКМП нь харьцангуй ховор тохиолддог, 10 000 хүн ам тутамд ойролцоогоор 2-20 хүн өвчилж, шалтгаан тодорхойгүй хэлбэр нь хүүхэд насны эхний 10 жилд оношлогдох нь олонтой байдаг. ТоКМП өвчтэй хүүхдүүдийн 6%, насанд хүрэгсэдийн 2,5 - 3% нь огт эмчилгээгүй болдог, тавилан муу, ховдол хоорондын таславчийн томорсон булчинг авах (миоэктоми) мэс заслын дараа өвчтөний 70 - 75% -д нь биеийн байдал сайжирдаг бол 3 - 5% нь мэс заслын үед нас бардаг байна. #Хос_Уянга #хандивынаян #сэтгэлийндэм #хүнбүр500₮   Тиймээс нь хорвоод хүн болж ирсэн бяцхан охиноо аварч үлдэхийн тулд залуухан ээж, аав хоёр олон нийтийн тусламжийг хүсч байгаа аж. Тэд нэг хүн 500 төгрөг л хандивлаач гэж хүсч байна. Хэрэв нэг сая хүн 500 төгрөг хандивлачихвал охины эмчилгээний зардалд хүрэх юм. Тиймээс сайхан сэтгэлт эрхэм хүмүүн та хэн ч байсан өглөгийн гараа сунгаж бяцхан охинд 500 төгрөг хандивлаж тус болохыг гуйя! Таны өнөөдрийн гэгээн үйлс маргаашийн тань амжилтын тулгуур болох вий. 67772590 505763690159482 4941233975671652352 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.