Монгол Улсад өнөөдөр ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, армийн генерал В.В.Герасимов айлчилж байна
Монгол Улсад өнөөдөр ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын I орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов ажлын айлчлал хийж байна.
Армийн генерал В.В.Герасимов айлчлалын эхэнд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабт зочилсон бөгөөд түүнийг төрийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авсан юм. Армийн генерал В.В.Герасимов Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг нар өдгөө хоёр талын уулзалт хийж байна.
Энэхүү айлчлал нь хоёр улсын тогтвортой бөгөөд өндөр түвшинд хөгжиж ирсэн батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагаанд улам ахиц, дэвшил авчрах нь хэмээн судлаачид үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.