БНСУ-ын инженерүүд Таван Толгой Түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрийн технологийн горимыг хийж байна

БНСУ-ын инженерүүд Таван Толгой Түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрийн технологийн горимыг хийж байна

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн агаар орчны бохирдлын төслүүдийн удирдагч Д.Ихбаяр нар өнөөдөр “Таван толгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэр дээр ажиллалаа.  
260636208 1043283436507535 608996339233337298 n

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс барьж ашиглалтад оруулсан зүүн бүсийн үйлдвэр үйлдвэрлэлийн горимд ажиллаж эхэлсэн бөгөөд өдөртөө 1000 гаруй тонн шахмал  түлшийг үйлдвэрлэж байна. Энэхүү үйлдвэрийн  давуу тал нь түлшээ газан бойлуур ашиглаж, усыг уур болгох байдлаар боловсруулах технологитой. БНСУ-ын уг технологийг нийт зургаан шугаманд суурилуулсан бөгөөд, шахмал түлш богино хугацаанд чийгээ хаяж, шууд савлагаанд шилжүүлдгээрээ давуу талтай. Мөн орчны тоосжилт, агаарын бохирдлыг багасгах үүднээс бутлуурын хэсгийн байгууламжийг газрын дор 9 метрийн гүнд байгуулсан байна.
260310107 601679904314511 4546868533074281235 nЗүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНСУ-ын  Jeil machinery ХХК нийлүүлсэн бөгөөд тус компанийн удирдлагууд эдгээр өдөрт тус үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн технологийн горимын тохиргоотой танилцан, зааварчилгаа өгч байгаа юм. Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн хугацаанд тус компанийн инженер технологийн ажилтнууд манай улсад ирж чадаагүй байсан юм. Улмаар арванхоёрдугаар сарын эхээр БНСУ-аас  Jeil machinery ХХК-ийн инженер, технологичид ирж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, технологийн горимыг үйлдвэрлэлийн жигд ажиллагаанд шилжүүлэх талаар  монгол инженерүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа аж. Зүүн бүсийн үйлдвэр ирэх сардаа багтан үйлдвэрлэлийн жигд горимд бүрэн  шилжиж өдөрт 3500 орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр зорьж байна. 
259819348 2985571675037413 1278916822664739551 n

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан  “Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал  нь технологийн хувьд сайжирсан. Мөн үйлдвэрлэсэн түлшийг хатаах, савлах үйл явцыг богино хугацаанд шийдэж буйгаас гадна бүтээгдэхүүний бат бөх байдал сайжирна. Ингэснээр түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх асуудал ч давхар шийдэгдэнэ” гэлээ. 
260067663 415581706916588 5047223127970504967 n(1)

Мөн тэрбээр Таван Толгой Түлш компанийн баруун бүсийн үйлдвэрийг  нүүлгэхтэй холбоотой асуудалд “Цаашид зүүн бүсийн үйлдвэр дээр гурван шугам нэмж байгуулбал баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэснээс бага зардлаар Улаанбаатар хотыг түлшээр хангах боломж бий болно” хэмээн онцоллоо. 
260138258 2909421202720536 5285747699741611141 n259955624 2611975478935129 7903137098195798893 n

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.