БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх Богдхан уул тойрсон асуудлаар хамтарч ажиллах саналыг холбогдох газруудад хүргүүлжээ
Баянзүрх дүүргийн засаг дараг Н.Баярмөнх тус дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уул орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж буй эсэх талаар шалгалт явуулж газар дээр нь ажилласан. Тухайн үедээ олон нийтийн дунд уриалга гаргаж, зарим арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлсэн.
Тиймээс энэ ажлын хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийлэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт хамтран ажиллах санал хүргүүлжээ.
Санал хүргүүлсэн байгууллагууд байгаль орчны унаган төрхийг хадгалж, дархан цаазат газраа хамгаалах, ирээдүй хойч үедээ үлдээх ногоон орчны төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.