Вакцинжуулалтын түр цэгт өчигдөр 600 гаруй оюутан дархлаажуулалтад хамрагджээ
Вакцинжуулалтын түр цэгт өчигдөр 600 гаруй оюутан дархлаажуулалтад хамрагджээ. Энэ долоо хоногт МУИС, АШУҮИС, ХААИС, ирэх долоо хоногт ШУТИС, МУБИС-д вакцинжуулалтын түр цэг ажиллуулах юм байна. Эдгээр цэгт зөвхөн оюутнууд төдийгүй багш, ажилтан, иргэд ч дархлаажуулалтад хамрагдах боломжтойг албаны төлөөлөл хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулалтад хамрагдсан оюутнуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ цар тахал өдрөөс өдөрт буурч байгаа нь ид шид бус вакцины үр дүн. Тиймээс вакциндаа хамрагдах нь та бидний хамтын хариуцлага юм гэдгийг онцлоод “Оюутан, сурагчид маань зөвхөн өөрийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, найзууддаа сурч боловсрох эрхийг, улс орны эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийг ажиллах боломжоор хангаж байгаа хэмээн бодож гурав дахь тундаа идэвхтэй хамрагдаарай” гэсэн юм.
18-40 насныхан гуравдугаар тунд хамрагдах идэвх сул байгаа гэсэн судалгаа байсан. Ийм учраас их, дээд сургуулиудад явуулын цэг ажиллууллаа. Вакцинд хамрагдах хувь эрс нэмэгдэж байна гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Вакцины түр цэгтэй танилцсаны дараагаар Ерөнхий сайд оюутан залуустай уулзаж, ярилцлаа.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.