"Эрдэнэт үйлдвэр"-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгалаа

"Эрдэнэт үйлдвэр"-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгалаа
Загсийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан ажлын хэсэг өнөөдөр/2019.08.18/хуралдаж "Эрдэнэт үйлдвэр"-т тогтоосон онцгой дэглэмийг сунгах шийдэлд хүрчээ. Өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргаж байсан юм. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудал үүсч, улмаар тус үйлдвэрт хийсэн шалгалтын үр дүнд “Эрдэнэт” үйлдвэрээс 20 төрлийн 2,2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн юм. Тиймээс дээрх асуудлуудыг цэгцлэх, шаардлагатай санхүүгийн материалыг шалгах зорилгоор онцгой дэглэм тогтоож буйг тухайн үед мэдэгдэж байсан. Хугацаа ёсоор онцгой дэглэмийн хугацаа ирэх сард дуусах товтой байсан ч  Хугацааг сунгах болсон шалтгаан нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой “Жаст” групп, “Монголын зэс корпораци” зэрэг талуудын асуудал шүүх дээр эцэслэн шийдэгдээгүй байгаагаас үүдэлтэй юм байна.  Энэ талаарх албан ёсны шийдвэрээ удахгүй гаргах бололтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.