Гэр хороолол дундах иргэдийн ихээр зорчдог эвдрэлтэй авто болон явганы замыг засварлаж байна

Гэр хороолол дундах иргэдийн ихээр зорчдог эвдрэлтэй авто болон явганы замыг засварлаж байна

Иргэд болон автомашин зорчиход хүндрэлтэй, эвдрэл ихтэй, гэр хорооллын дундах шороон замыг түрж тэгшлэх, засах ажил дүүргийн 4 дүгээр хорооны 11 дүгээр хэсэгт хоёр, 12 дугаар хэсэгт 1 замын ажил хийгдэж байгаа юм. Иргэдийн зүгээс өгсүүр, зорчиход хүндрэлтэй замыг цас орж халтиргаа гулгаа үүсэхээс өмнө хийж гүйцэтгэсэнд талархал илэрхийлж байлаа.

Уг ажлыг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр санаачилж хийлгэж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ажиллаж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

255773747 298444762145412 8671246665788692694 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.