Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн нарын газрын наймаа гимнастикийн заалыг нураах нь...

Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн нарын газрын наймаа гимнастикийн заалыг нураах нь...
Монголдоо ганцхан байдаг гимнастикийн заал нурах эрсдэлд оржээ. Учир нь гимнастикийн заалтай тулгаад 547 метр квадрат газарт иргэн В.Баяржаргал гэх эрхэм орон сууц барьж эхэлжээ. Үүнээс үүдэн хөрсний ус ундарч, гимнастикийн заал болон тамчирдын оршин суудаг 43-р байр доороосоо ус нэвчин, улмаар таазнаасаа ус дусах болжээ. Гимнастикийн заалтай тулган 547 метр кв газарт барилга барьж эхэлсэн "Интер групп" ХХК нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн эзэмшлийнх бөгөөд түүний эгчийн хүүхэд В.Баяржаргал гэх эрхэм удирддаг ажээ. В.Баяржаргал уг газрын 2018 онд худалдаж авахаас өмнө уг газар УИХ-ын гишүүн, Эрчим Хүчний сайд Ц.Даваасүрэнгийн нэр дээр байжээ. Өөрөөр хэлбэл, олон зуун хүүхдийн эрх ашиг, олон арван тамирчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулан буй уг газрыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн нар өөр хоорондоо наймаалцсан болж таарч байна. 67849342 2347832312156321 4142993868255657984 n 300x188 Улмаар уг газрыг өөр хоорондоо шилжүүлэх явц, газар олгогдсон байдал нь ч ихээхэн хуулийн зөрчилтэй байгааг гинастикийн холбооныхон баримтжуулжээ. Мөн уг газарт барилга барих нь Гимнастикийн заал болон 43-р байранд нөлөөлж буйг ч Мэргэжлийн хяналтын газраас тогтоожээ. Гэвч "Интер групп" ХХК ингэж илтэд хууль зөрчин байж барилга барихаар ажилласаар байгааг эцэг эхчүүд, багш нар, спортын салбарынхан эсэргүүцсээр байна. Газрын гэрчилгээг анх гэр бүлийн зориулалтаар авчээ... 67843876 524665571587953 1600168341903769600 n 225x300 Хөрсний ус ундарсан байдал e438acef6db546876e3d57f72368ec76 300x229

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.