Засгийн газар: Автомашины эрэлт нийлүүлэлтийг зохицуулах
Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна. Энэ удаагийн хуралдаанаар түгжрэлийн асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. Түгжрэлийг эрэлт, нийлүүлэлтийг зохицуулахзамаар шийдвэл 15 хувь бууруулж чадна гэж үзэж байна.
Насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах замаар квот тогтоож болно.
Түүнчлэн хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах, буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох, шатахууны үнэд нийслэл хотын 1% татвар тооцох, цахилгаан автомашины хэрэглээх дэмжих зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх санал дэвшүүлж байна.
Үр дүн: Авто замын түгжрэлийн индекс 15 хувиар буурна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.