Шахмал түлшний 25 кг-ийн шуудай хил дээр гацсанаас үүдэн 100 кг-аар савлаж байна
Манай улсад шахмал түлшний уутыг үйлдвэрлэдэггүйгээс үүдэн савлагаанд өөрчлөлт оржээ. Шахмал түлшийг 25кг-аар савлаж хэрэглэгчдэд түгээдэг бол энэ удаад 100кг-аар савлаж түгээж эхэлжээ.
Замын-Үүдийн боомт хаагдсанаас үүдэн 25кг-ийн шуудай хил дээр гацжээ. Тиймээс ийнхүү 100кг-ийн шуудайнд савлахаас өөр сонголтгүй болсон байна.
[su_quote] Нэг өрх долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлш авах хязгаартай. Харин 100 кг-аар савласнаас болж иргэд авах ёстой боломжит хэмжээгээр авч чадахгүй байгаа аж. [/su_quote]
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.