Нэн шаардлагатай тариур, антибиотик зэрэг эм, эмнэлгийн хэрэгслийг БНСУ-аас татан авлаа
Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах тухайд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаараа танилцууллаа.
УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, “БНСУ-аас өчигдөр 19.4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа. Мөн арваннэгдүгээр сарын 5, 8, 10-нд агаарын тээврээр шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг татан авна.
Ийнхүү шат дараалсан арга хэмжээгээр нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах ажиллагааг Эрүүл мэндийн байгууллага, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Нэгдсэн шуурхай штаб, Улсын Онцгой комисс зэрэг байгууллага бүгд хамтран зохион байгуулж байна” гэлээ.
Арваннэгдүгээр сарын 3-нд татан авч буй эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтад антибиотик, тариур, цус шингэлэх эм зэрэг бүтээгдэхүүн багтсан байна.
УОК-ын Нэгдсэн шуурхай штаб.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.