А.Ундраа УИХ-ын гишүүдийн талыг эмэгтэйчүүд болгохоор Цэцэд хандана
УИХ-ын гишүүн А.Ундраа өнгөрсөн 2018 оны наймдугаар сард НҮБ-ын “HeforShe” хөдөлгөөнийг Монголд санаачлан нээсэн. Энэ хөдөлгөөн нь НҮБ-ын санаачилгаар анх үүсгэн байгуулагдаж өдгөө хэд хэдэн улсад өрнөсний нэг нь Монгол Улс болж байгаа юм. Хөдөлгөөний үндсэн зорилго нь жендерийн тэгш байдлыг хангахын тулд зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал төдийгүй эрэгтэйчүүдийн өмнө тулгамддаг асуудлыг ч гэсэн хамтад нь шийдвэрлэх, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад эрэгтэйчүүд, хөвгүүдийн хувь нэмрийг оруулах аж. Түүнчлэн 2019 оны 6 сарын 25-нд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр УИХ-ын Тамгын газартай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдон ажиллаж буй 2000 гаруй эмэгтэйчүүдийг манлайллын сургалтад хамруулсан байна.
"Эмэгтэйчүүд-Манлайлал" чуулганд УИХ-ын гишүүн А.Ундраагийн дуу хоолой, нөлөө ихээхэн байсан бөгөөд чуулганаас нэгэн санаачлага гаргаж, ажил хэрэг болгохоор тогтсон байна. Тодруулбал, [su_quote]А.Ундраа УИХ-ын гишүүдийн тал нь буюу 50 хувь нь эмэгтэйчүүд байх ёстой гэсэн асуудлыг дэвшүүлжээ. Үүнийхээ хүрээнд Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болсон байна.[/su_quote] Өөрөөр хэлбэл, тэрбээр УИХ-ын гишүүдийн дийлэнх эрчүүд байгаа нь жендерийн асуудал бөгөөд Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд ийнхүү Цэцэд хандахаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.