Өвөрхангай аймагт 12-р ангийн охин найз залуугийн хамт буудуулж нас барсан байдалтай олджээ
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 12-р ангийн сурагч О гэх охин ангийн багш Л зодуулснаар сураггүй алга болоод 9 хоногийн дараа Буюу 10-р сарын 31-ний өдөр сумын төвөөс 10-аад км-д зайтай Жаргалант гэх газраас олджээ. Харамсалтай нь О охин найз залуугийн хамт буудуулсан байдалтай олдсон байна. Мал хариулж явсан малчин анх хараад цагдаад дуудлага өгсөн бөгөөд одоогоор аймгийн төвөөс цагдаагийн бүрэлдэхүүн болон задлан шинжээч баг тус суманд ирж ажиллаж байна. Охины найз залуу нь уурхайд ажилладаг бөгөөд ээлжийн амралтаараа ирсэн байжээ.
О охин сургуулийнхаа дотуур байранд амьдардаг бөгөөд нэг удаа түүнийг ангийн найз Э нь сургуулийнхаа дотуур байрны цонхоор оргуулж найз залуутай нь уулзуулж байх үед ангийн багш Л нь таараад цохиж зодсон байна. Түүнээс хойш О охин багшдаа уурлаад сураггүй алга болсон тухай сургуулийн хүүхпүүд ярьж байна.
Харин О охин болон түүний найз залууг хэн нэгэн буудсан уу эсвэл өөрсдийгөө буудаж хороосон уу гэдэг нь тодорхой болоогүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.