А.Ариунзаяа: 'Өдөр өнжүүлэх'-ийн зөвшөөрлийг олгох асуудалд анхаарч ажиллана
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Монголын өдөр өнжүүлэхийн холбоо' ТББ-ын удирдлагуудтай уулзжээ. Тус холбоонд 180 гаруй “Өдөр өнжүүлэх” гишүүнчлэлийн бүртгэлтэй байдаг байна.
Хүүхдээ цоожтой хаалганы цаана үлдээхгүй гэвэл "Хүүхэд харах үйлчилгээ', "Өдөр өнжүүлэх' гэсэн хоёр сонголт эцэг эхчүүдэд бий. Харин энэ жилээс "Хүүхэд харах үйлчилгээ' Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяанд ирж байгаатай холбоотойгоор "Өдөр өнжүүлэх"-ийн Арга зүйчийн ажил мэргэжлийн лавлах буюу тухайн ажлыг хийж байгаа хүнд тавих шаардлагуудыг боловсруулж эхэлжээ.
"Өдөр өнжүүлэх'-ийн нийтлэг журамд заасны дагуу аймаг, нийслэлийн засаг дарга нар өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог. Гэвч зөвшөөрлийг нь олгохгүй байгаа ажээ. Тиймээс аймаг, дүүргийн засаг дарга нар болон Гэр бүр, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагуудад энэ асуудалд анхаарч ажиллах талаар албан тоот хүргүүлэхээр болсноо Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд А.Ариунзаяа онцолжээ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.