Галын аюулаас хүний амь аварсан Т.Эрдэм хүүд сайдын нэрэмжит шагнал гардуулна
Нийслэлийн 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Төгсжаргалын Эрдэм галын аюулаас эрдэнэт хүний амь аварч, нэгэн гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэжээ.
Тэрээр сонгоны хичээлээ тараад явж байхдаа галын аюулд өртсөн хүнтэй таарч, амийг нь аварчээ. Тухайн үедээ балмагдан, сандарч байсан ч тэрээр хүний амийг аварч чаджээ.
Т.Эрдэм хүүгийн өвөө нь цагдаа байсан бөгөөд ач хүүдээ "хүнд үргэлж тусалж байгаарай, хүнтэй эелэг харилцаж байгаарай" гэж захидаг байжээ. Өвөөгийнхөө сургаснаар Т.Эрдэм хүү хүнд тусархуу, эелдэг хүн болж байгаагаа баталж, ийнхүү эрдэнэт хүний амь насыг авран хамгаалжээ.
Түүнд цагдаагийн байгууллагаас талархал илэрхийлсэн бол Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сайдын нэрэмжит шагналаа гардуулахаар шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.