Д.Мөнх-Эрдэнэ: ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн 'амбаар' багадаа хоёр сая доллараар үнэлэгдэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нэгэнтээ амьдрах орон ууцгүй, үзэх зурагт ч үгүйн дээр түрээсийн байранд амьдардаг хэмээн олонд ядуу, зүдүүгээ 'гайхуулж' байсан билээ.
Гэвч тэрээр Эм Си Эс компанийн асар үнэтэй 'Велла веста' хотхонд амьдардаг болох нь тогтоогдож, хэд хэдэн хаус, зуслангийн байшинтай болохыг хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагынхан илчилж байсан. Тэр бүүхэл Ц.Нямдоржийн эхнэр, хүүхдүүдийнх нь нэр дээр 17 үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг, 14 орон сууцны эх үүсвэрийг шалгаж өгөхийг Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт АТГ-аас хүсэж байсан удаатай.
Гэвч тухайн үед Ц.Нямдорж 'нэг амбаар бий' хэмээн олны амыг таглаж байсан юм. Тэгвэл түүний 'амбаар'-ыг өнөөдөр/2021.10.24/ АН-ын бүлгийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ дроноор үзүүлж, танилцууллаа.

Ц.Нямдоржийн 'амбаар' хэдэн арван метр үргэлжлэх бүрэн цугтгамал хашаатай, хашаагаа орос үнэт тоосгоор эмжсэн байх ажээ. Улмаар хашаан дотор нь тансаг хоёр хаус байх бөгөөд хауснууд нь гантиг чулуун фасадтай, цэвэр, бохирын сувагтай, сагсны талбай, сүүдрэвч, тоглоомын талбай, хүлэмжийг иж бүрнээр нь тохижуулсан байна.


Зөвхөн хашаа нь 500 саяас илүү гарах үнэ өртөгтэй бөгөөд энэхүү 'амбаар' багадаа хоёр сая доллар хүрэхийг АН-ын бүлгийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ онцоллоо. Харин төрд насаараа ажиллаж, нэг ч төгрөг хураагаагүй хэмээдэг Ц.Нямдорж хоёр сая долларын үнэлгээтэй 'амбаар'-аа хэрхэн босгосноо тайбарлах шаардлагатай болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.