Иргэний үнэмлэх анх удаа авах болон 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой боллоо
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 47 байгууллагын 456 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Энэ онд нийт 1.252.002 үйлчилгээ үзүүлснээс 493.630 буюу 39.4 хувийг улсын бүртгэлийн үйлчилгээ эзэлжээ.
Улсын бүртгэлийн газар нь иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр нийт 51 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Үүнээс эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээд хамгийн их авдаг бөгөөд мэдээллийн дутмаг байдлаас шалтгаалан материалаа дутуу бүрдүүлэн, өөртөө чирэгдэл үүсгэх тохиолдол их гардаг. Тиймээс иргэд, олон нийт төрийн үйлчилгээний бүрдүүлэх материалын жагсаалт болон бусад мэдээ мэдээллийг burtgel.gov.mn, opendataburtgel.gov.mn болон 1800-1200 тусгай дугаараас авах боломжтой ажээ.
Энэ сарын 18-аас эхлэн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” болон “Драгон” салбарт 16 нас хүрсэн иргэн анх удаа иргэний үнэмлэх авах, 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг үзүүлж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.