Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангарагаа өргөж, албан ёсооор УИХ-ын гишүүн боллоо

Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангарагаа өргөж, албан ёсооор УИХ-ын гишүүн боллоо

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд ялалт байгуулсан Э.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангарагаа өргөж, албан ёсооор УИХ-ын гишүүн боллоо.

Сонгуулийн Ерөнхий Хороон дарга нь П.Дэлгэрнаран Нөхөн сонгуулийн дүнг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцууллаа.

Сонгуулийн Ерөнхий Хороон дарг П.Дэлгэрнаран:

"...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон буюу 17264 санал авсан Цагаанхүүгийн Идэрбатыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай 107 дугаар тогтоолыг,

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон буюу 28537 санал авсан Энхбаярын Батшугарыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай 108 дугаар тогтоолыг тус тус гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлжээ.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж, хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон тул Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдож, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлд заасны дагуу Тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна" гэлээ. 

15c9150c 9ec9 4e93 ac5e 379f1add6189 682x1024
c5b16c36 7d04 44c9 9e9c be4cc2365e93 682x1024

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.