2022 онд боловсролын салбар хийгдэх хөрөнгө оруулалтууд

2022 онд боловсролын салбар хийгдэх хөрөнгө оруулалтууд

Ирэх оны төсвийн төслийг Сангийн яамнаас боловсруулан УИХ-д өргөн бариад буй. Ирэх оны төсөвт салбар салбарт ямар хөрөнгө оруулалт тусгагдсаныг сайд нар ээлжлэн танилцуулж байна. Энэ удаад бид Боловсролын салбарт ирэх онд ямар онцлог хөрөнгө оруулалтууд тусгагдсаныг онлцон хүргэе.

[su_quote] Юун түрүүнд боловсролын салбарт 2022 оны төсвийн төсөлд 2,3 их наяд төгрөг тусгажээ. Энэ нь 2022 онд төлөвлөсөн ДНБ-ий 4,9 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын 12,8 хувийг эзэлж байна.  [/su_quote]

Ирэх онд 156 цэцэрлэг, 123 сургууль барина

surguuli 1024x624

Төрийн зургаан их сургуулийг нэгтгэж, МУИС болгоно

Ирэх оноос МУИС нэрийн дор ШУТИС, СУИС, МУБИС, ХААИС, АШУҮИС-ийг нэгтгэж, хөтөлбөрийн давхардлыг арилгахаар төлөвлөжээ. Мөн МУИС, ШУТИС, ХААИС-иудын хөдөө орон нутаг дахв салбарууд дээр сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр байгуулахаар төлөвөлжээ.

[su_quote] Ингэснээр ирэх гурван жилд Улаанбаатар хотод сурч байгаа 150 мянган оюутнаас 15 мянга орчмыг нь хөдөө, орон нутагт сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр сургахаар төлөвлөжээ.  [/su_quote]

negtgel 1024x665

Бүх сургууль, цэцэрлэг нүхэн жорлонгоос сална

Ирэх онд улсын хэмжээнд байх сургууль цэцэрлэгийн нүхэн жорлонг устгах төсвийг суулгажээ. Одоогоор 819 сургууль, цэцэрлэг нүхэн жорлонтой байна. Эдгээрийг арилгаж, төвийн шугамд холбосноор бага насны хүүхдүүд даарч хөрөх, өвчин зовлон тусах эрсдэл багасна гэж тооцоолжээ.

0000 1024x639

10 саяаас дээш төгрөгийн төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгохгүй

Ирэх оноос 10 саяас дээш төгрөгийн төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгохгүй байхаар төлөвлөжээ.

Улаанбаатарт 5 сая төгрөг хүртэлх төлбөртэй 106 сургууль, 5-10 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй найман хувийн сургууль байдаг байна. Дээрх сургуулиудын хувьсах зардалд улсын төсвөөс 2021 онд л гэхэд 50 тэрбум төгрөг төсөвлөжээ.

[su_quote] Харин 10-аас дээш төлбөртэй сургуулиудын хувьсах зардал болох 5 орчим тэрбум төгрөгийг багш нарын цалин нэмэхэд зарцуулах ажээ.  [/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.