БЗД-ийн 25 дугаар хороонд байрлах 32 гараашийг буулгалаа
Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж, чөлөөлсөн газарт ногоон байгууламж бүхий иргэд амарч зугаалах боломжтой орчин бий болгох ажил үргэлжилсээр байна. Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх уг ажлыг санаачилсан бөгөөд иргэд ч дэмжиж байгаа юм.
Тухайлбал, өнөөдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Шинэ Монгол сургуулийн баруун талд байрлах 32 тоосгон гараашийг буулгалаа. Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхөөс гадна явган хүний зорчих хэсэггүй. Тиймээс газрыг чөлөөлж энэ төрлийн бүтээн байгуулалтын ажил хийх юм.


Ингэхдээ иргэдээс санал авч, үүний дараа ажлыг эхлүүлнэ. Одоогоор цахим санал асуулга авч эхлээд байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.