УИХ-ын эмэгтэй гишүүд иргэдээс “F” үнэлгээ авлаа

УИХ-ын эмэгтэй гишүүд иргэдээс “F” үнэлгээ авлаа

Улсын их хурал/УИХ/-ын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагааг иргэд, сонгогчид хэрхэн үнэлж буйг судалгаагаар гаргажээ.

Энэ удаагийн УИХ-д 13 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна. Тэдний 11 нь эрх баригч МАН-аас, хоёр нь сөрөг хүчин Ардчилсан намаас сонгогдсон байдаг.

УИХ-ын 13 эмэгтэй гишүүний найм нь анх удаа сонгогдсон бол тав нь хоёр болон түүнээс дээш удаа сонгогдож, парламентад сууж байна.

Гэвч энэ парламент дахь эмэгтэй гишүүдийн үйл ажиллагаанд иргэд “F” үнэлгээ тавьжээ.

[su_quote] Учир ь УИХ-ын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагааг 1-10 хүртэлх оноогоор дүгнүүлэхэд хамгийн дээд тал нь 3,8 оноог авчээ. Энэ бол 10 онооны 50 хувьд ч хүрэхгүй үнэлгээ юм. Нэг үгээр УИХ-ын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагааг үнэлэх иргэдийн үнэлэмж маш муу байна гэсэн үг. [/su_quote]

УИХ-ын гишүүн С.Одонтуяа -3,8

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл -3,5

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг -3,4

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг-3,1

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа-3,1

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн-3,1 үнэлгээ авч аюч бусад нь түүнээс доош үнэлгээ авчээ.

246629573 4207655022694685 8867380317258938365 n 1024x576

Иргэд эмэгтэй гишүүдийг үгээ хэлэхийг, нийгэмд тулгамдаж байгаа олон асуудалд дуу хоолой болохыг, шийдэл гаргахыг, нэгдэж ажиллахыг хүлээж байна. Гэвч тэдний үйл ажиллагаа төдийлөн иргэдийн хүсэлд хүрэхгүй байгааг дээрх судалгаа харуулжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.