АН-ын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын Хүний эрхийн дэд хороон даргатай уулзжээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяртай уулзжээ. Тэд хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, хүний эрх зөрчиж байгаа талаар ярилцсан байна.
Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын Хүний эрхийн дэд хороог яаралтай хуралдуулах талаар албан бичиг илгээж буйгаа онцолжээ.
[su_quote] АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын хувьд NoDoubleStandart хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг цагдан хорьсон асуудлаар цагдан хорих анги дээр өмнөх долоо хоногт очсон бол энэ удаад ийн Хүний эрхийн дэд хороонд ханджээ. [/su_quote]
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.