Тоглолт зохион байгуулсан “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ
“Зайсан хилл” цогцолборт “Камертон” хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Цар тахлын дэглэм үргэлжилж байгаа энэ үед ААН-үүд Нийслэлийн онцгой комисс/НОК/-той хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байгаа ч "Зайсан хилл"-д үйл ажиллагаа явуулдаг “Собт трейд” компани ямар ч хариуцлагын гэрээ байгуулаагүй ажиллаж байжээ.
Улмаар тус компани түр журам, тусгай нөхцөл шаардлагуудыг удаа дараа зөрчсөн, наймдугаар сараас хойш гурван удаагийн зөрчлийн хэрэгт бүртгэгдсэн. Мөн “Зайсан хилл” цогцолборт наймдугаар сараас хойш 10 орчим зөрчил гарсан. Энэ нь тус цогцолборт байр түрээсэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой. Холбогдох байгууллагаас удаа дараа шаардлага хүргүүлж байжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.