Монгол Улсын виз олгох журам шинэчлэгдлээ

Монгол Улсын виз олгох журам шинэчлэгдлээ

Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 192 дугаар тогтоолоор "Монгол Улсын виз олгох журам" шинэчлэн батлагдсанаар Монгол Улсын цахим визийн системийг нэвтрүүлэх бэлтгэлийг ханган, Electronic Visa Application System-ыг 2021.10.01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлж байна.

Цахим системээр зөвхөн 30 хүртэл хоногоор зорчих, гадаадын 36 улсын иргэнд аялал жуулчлал /К2/, спорт, соёл урлагийн арга хэмжээнд оролцох /К4/, дамжин өнгөрөх /К6/ ангиллын визийг олгоно.

Цаашид визийн ангилал, хамрах улсын жагсаалтыг шат дараатай нэмэхээр төлөвлөж байна. "Монгол Улсын цахим визний загвар","Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт"-ыг тус тус Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталж, 9 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлд албан ёсоор бүртгэсэн болно.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Хууль зүй, дотоод хэргийн яам

244158715 4263197007110990 5827804058135576544 n
244230281 4263197103777647 3483527031709156903 n 1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.