Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7 хоногийн нөөцтэй байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7 хоногийн нөөцтэй байна

Шатахууны хомстол үүсэх гэж байгаа сургаар өчигдөр/2021.10.05/ оройноос эхлэн иргэд шатахуунд дугаарлах болсон. Тэгвэл УУХҮЯ, АМГТГ-аас мэдэгдэл гаргажээ.

МЭДЭГДЭЛД:

[su_quote]Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7, Улаанбаатар хотын хэмжээнд 5 хоногийн нөөцтэй байна.[/su_quote]

БНХАУ-аас 2021.10.01-06-ны хооронд 150 вагон нийт 7540 тонн шатахуун ачихаар төлөвлөсөн бөгөөд 10.03-нд эхний 50 вагон Хөх хотын ГТБҮ-ээс хөдөлж, Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид 10 дугаар сарын 5-ны өдөр шилжүүлэн ачиж, УБ хот руу хөдөлсөн.

10 дугаар сарын 6-нд мөн 50 вагон АИ-92 автобензинийг буулгахаар 2 дахь ээлжийн шатахууныг улсын хилээр оруулж ирээд байна.Түүнчлэн ОХУ-аас 10 дугаар сар гарснаас хойш 02-ны өдөр “Роснефть” компаниас 13 вагон 787 тонн, 10 сарын 3-ны өдөр 5 вагон 302 тонн, 10 сарын 4-ний өдөр 368 тонн, 10 сарын 5-ны өдөр 542 тонн газрын тосны бүтээгдэхүүн ачигдсан.

Эхний ээлжийн бүтээгдэхүүнүүд импортлогчдын агуулахуудад бууж эхлээд байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.