БЗД-ийн 6-р хорооны иргэн Ж.Баатарсүрэн хороо, дүүргээ ногоон болгохоор зорьж байна

БЗД-ийн 6-р хорооны иргэн Ж.Баатарсүрэн хороо, дүүргээ ногоон болгохоор зорьж байна

Баянзүрх дүүргээс хэрэгжүүлж буй "Хашаандаа сайхан амьдаръя"  төслийн хүрээнд танилцуулж буй дараагийн айл бол тус дүүргийн 6-р хорооны иргэн Ж.Баатарсүрэн.

Тэрээр 20 гаруй жил хороондоо амьдарч байгаа бөгөөд тэрээр гэрийн ойр орчмоо зүлэгжүүлж, моджуулах, цэцэгжүүлэх ажлыг өөрийн санаачилгаараа хийсэн байна. 

237456403 382818446803314 8139084570233995242 n
238571829 382818600136632 7321095848049136475 n

Тэрээр хэлэхдээ:

Ногоон байгууламжийг өөрийн хүсэлтээр үр хойч үедээ мөн өөрөө мод цэцэг тарих маш их дуртай учраас хийж бүтээхээр шийдсэн.

Мод тарих нь хүнээс маш их тэвчээр тэсвэр хөдөлмөрийг шаарддаг. Нэг мод тарихад хоёр жил зургаан сар шаардагддаг. Харин хийж байгаа зүйлийг минь дэмждэг, хамт хийж бүтээлцэх хүсэл эрмэлзэлтэй олон олон хүмүүс байгаад маш их баярладаг, гэжээ. 

Ж.Баатарсүрэн 6-р хорооныхоо төлөөлөгч, засаг дарга нартай хамтран хороондоо ногоон байгууламж хийх зорилго тавин ажиллаж байна. Улмаар хороо болон дүүрэгтээ ногоон байгууламж бий болгохыг хүсдэг байна. 

238891542 382818543469971 6346951803632057334 n
236536370 382818630136629 8759395424354601959 n
239823771 382818503469975 7814332707876665061 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.