Иргэн Д.Сонинсайхан хашаандаа спорт заал барьж, хорооны хүүхдүүдээ секцэнд явуулахаар зорьж байна

Иргэн Д.Сонинсайхан хашаандаа спорт заал барьж, хорооны хүүхдүүдээ секцэнд явуулахаар зорьж байна

Банзүрх дүүргээсс хэрэгжүүлж буй "Хашаандаа сайхан амьдрая" аяны хүрээнд тус дүүргийн 4-р хорооны иргэн Д.Сонинсайханыхыг танилцуулж байна.

Хороондоо хөдөлмөрч , ажилсагаараа алдаршсан энэ эрхэмийнх хашаандаа сайхан амьдарч буй үлгэр жишээ гэр бүлийн нэг. Д.Сонинсайханых хашаандаа мод ургамал тарьж арчлахаас гадна гадаа талбай болон хүлэмжиндээ хулуу, өргөст хэмх, чавга, газрын алим, төмс тэргүүтэй хүнсний ногоо тариалдаг байна. 

240669208 380610217024137 588342864983393344 n
240748538 380610363690789 4618605993800163300 n

Гарын ур дүйтэйн дээр хүүхдийн эргэдэг тоглоом, ажлын багаж, техник хэрэгсэл тэр ч бүү хэл өөрийн хүсэл, судалгаагаар тог хэмнэх цахилгаан халаагуурыг хийж бүтээж байна. Түүний судлан хийж буй цахилгаан халаагуур нь эцсийн байдлаар бэлэн болоогүй ч таван ханатай гэрийг сард дунджаар 40-50 мянган төгрөгөөр халаахаар төлөвлөжээ.

Тэрээр өөрийн хашаанд 24:12 метр хэмжээтэй спорт заал барихаар ажлаа эхлүүлсэн ч хөрөнгө санхүүгийн хүндрэлийн улмаас түр зогсжээ. Гэсэн хэдий ч түүнд мөрөөдөл бий.

Өөрийн спорт зааландаа өөрийн хорооны хүүхдүүд спортоор хичээллэж, бүс дүүргийн спорт болон уламжлалт наадгайн тэмцээн зохион байгуулах, залуусын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэхэд тус дэм болох чин хүсэл тээн хөдөлмөрлөж байгаа ажээ.

1990-ээд оны дунд үе хүртэл гар бөмбөгийн спортод зүтгэсэн тэрээр өөрийн гар бөмбөгийн секцтэй болох хүсэл тээдэг байна. 

240741494 380610150357477 8877000510193384651 n
240682891 380610303690795 5635498246439061199 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.