1-р ангид элсэгчдийн бүртгэл дуусч байгаа ч дөнгөж 42 хувь нь бүртгүүлжээ
Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс даяар цахим хэлбэрээр бүртгэж байгаа. Шинэхэн сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 16-ны 09:00 цагт эхэлсэн бөгөөд өчигдөр /наймдугаар сарын 23/-ийн 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд [inlinetweet prefix="нэгдүгээр ангид элсэх сурагчдын 42 хувь нь сургуульдаа бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулжээ." tweeter="" suffix=""]нэгдүгээр ангид элсэх сурагчдын 42 хувь нь сургуульдаа бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулжээ.[/inlinetweet]
Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 40.330 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах юм.
Тэдний 44.2 хувь нь л бүртгүүлсэн бол
- Багануур дүүрэгт бүртгэл 29.5,
- Багахангайд 47.4,
- Налайхад 56.9,
- Баянголд 46.4,
- Баянзүрхэд 41.9,
- Сонгинохайрханд 50.3,
- Сүхбаатарт 43.1,
- Хан-Уулд 42.5,
- Чингэлтэйд 37.3 хувьтай байна. Цахим бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цагт хаагдана. Гэтэл улс, нийслэлийн хэмжээнд бүртгэлийн ирц хангалтгүй, хүүхэд багачуудын тал хувь нь ч бүртгүүлж амжаагүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.