Баянзүрхчүүд ЭХО-д харуулахын тулд 30-45 хоног хүлээх шаардлагагүй боллоо

Баянзүрхчүүд ЭХО-д харуулахын тулд 30-45 хоног хүлээх шаардлагагүй боллоо
“Баянзүрх дүүрэг хамгийн их буюу  330 мянга гаруй хүн амтай. Гэвч сүүлийн 20 жилд эмнэлгийн ямар ч тоног төхөөрөмж шинэчлэгдээгүй, 4d, 5d эхо аппаратууд байхгүйн улмаар өвчтөнүүдийг оношилж, эмчлэхэд ихээхэн бэршээлтэй байжээ. Харин өчигдөр/2019.06.24/ орчин үеийн тоног төхөөрөмж Эрүүл мэндийн төв, болон гурван лабораторид  тэгш хувиарлагдснаар иргэдийн үйлчлүүлэх хүртээмж  дээрдэж, хүлээх хугацаа нь багасчээ. Энэ онд 1,7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл Эрүүл мэндийн төвд хийсэн бөгөөд салбар амбулаториудад ЭХО оношлогооны найман аппарат, рентген аппарат, шүдний 8 машин, эмэгтэйчүүдийн автомат ор 10 ширхэг, өрхийн 28 эрүүл мэндийн төвд тус бүр шаардлагатай байгаа 3 аппаратыг УИХ-ын гишүүн Б. Саранчимэгийн санаачлагаар олгожээ. [su_quote]өмнө нь шүд , ЭХО-д үзүүлэхдээ иргэд 30-45 хоног хүлээдэг байсан бол 3-10 хоног болж буурчээ. Дүүргийн нийт хүн амтай харьцуулахад нэг ЭХО аппаратад 56 мянган хүн ноогдож байсан бол энэ тоо 30 мянга болж хүртээмж хоёр дахин нэмэгджээ.[/su_quote] Ингэснээр тусламж үйлчилгээний хүртээмж 2-3 дахин нэмэгдэж, хүлээгдэл 83,3 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь шүд , ЭХО-д үзүүлэхдээ иргэд 30-45 хоног хүлээдэг байсан бол 3-10 хоног болж буурчээ. Дүүргийн нийт хүн амтай харьцуулахад нэг ЭХО аппаратад 56 мянган хүн ноогдож байсан бол энэ тоо 30 мянга болж хүртээмж хоёр дахин нэмэгджээ.  Мөн шүдний нэг аппаратад 68 мянган хүн ноогдож байсан бол 24 мянган болж 2,6 дахин хүртээмж нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ. Б

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.