Өнөөдөр ЭЕШ эхэлж байгаа бөгөөд ЭЕШ өгөх сурагчид нийтийн тээврээр үнэгүй зорчино
[inlinetweet prefix="Өнөөдөр улс орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/ эхэлж байна." tweeter="" suffix=""]Өнөөдөр улс орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/ эхэлж байна. [/inlinetweet]
Улаанбаатар хотод Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид шалгалтын өдрүүдэд шалгалтын бичиг баримт /иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх/-аа үзүүлэн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой.
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2021.08.19/ 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлээр эхэлсэн. Өдөр 14.00 цагаас Англи хэлний шалгалттай.
[su_quote]Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 40420 суралцагч бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд арванхоёрдугаар ангийг 34811 сурагч төгсч байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргасан байна.[/su_quote]
Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэй. ЭЕШ-д орох сурагчдын насны хувьд;
Элсэлтийн ерөнхий шалгалт авах байршилтай энд дарж танилцана уу.
- 15-16 настай 27 шалгуулагч
- 17 настай 1675 шалгуулагч
- 18 настай 25082 шалгуулагч
- 19 настай 13636 шалгуулагч байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт авах байршилтай энд дарж танилцана уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.