ЗУСЛАНГИЙН БҮСЭД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАР БАРЬСАН ХАШААГ БУУЛГАЖ, ЗӨВ ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ

ЗУСЛАНГИЙН БҮСЭД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАР БАРЬСАН ХАШААГ БУУЛГАЖ, ЗӨВ ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ
Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх, холбогдох удирдлагууд дүүргийн 20-р хороо, шар хоолой орчимд газар эзэмших зөвшөөрөлгүй аваагүй ч хашаа, хайс барьсан газруудын нөхцөл байдлыг шалгалаа.
Тухайлбал шар хоолой Далхитын аманд газар эзэмших зөвшөөрөл аваагүй ч хашаа барьсан хэд хэдэн тохиолдол гарчээ.
Иргэд амарч зугаалах, мал амьтан чөлөөтэй нэвтрэх боломжгүй болгосон дээрх газруудыг нэн даруй буулгаж, зөрчлийг арилгуулах талаар Баянзүрх дүүргийн газрын албанд чиглэл өглөө.
Зохих ёсны зөвшөөрөл авч, хуулийн хүрээнд ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдийг дэмжиж ажиллах болно. Харин зөвшөөрөлгүй хашаа хайс барьсан аж ахуй нэгжүүдтэй хариуцлага тооцож ажиллаж, цаашлаад зөв төлөвлөлт хийж, иргэдээ ая тухтай, эрүүл орчинд амьдруулах болно гэжээ.
Баянзүрх дүүргийн ИООНХХ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.