Г.Мөнхбаярын олгосон газрын эрхийг С.Амарсайхан цуцалжээ

Г.Мөнхбаярын олгосон газрын эрхийг С.Амарсайхан цуцалжээ
Нийслэлийн Засаг дарга  С.Амарсайхан захиармж гаргаж “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрыг эзэмшиж буй “Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцалжээ.   61860511 837509976617325 7049887623212433408 n 20190606023454 Захирамжид “Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрын “Улаанбаатар хотын банк” ХХК-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.1.1-д заасныг мөн нийтээр ашиглах зам, талбай бүхий тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Улаанбаатар капитал ББСБ” ХХК-д шилжүүлэхдээ  Газрын тухай хуулийн 35 дугаар 35.2, 38 дугаар зүйлийн 38.2-т заасан журмыг зөрчсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэжээ. Мөн  тус нутаг дэвсгэрт байрлах 700 метр газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж, тохижуулах, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт даалгасан байна. [su_quote]Уг газрыг Нийслэлийн засаг даргын 2012 оны 07-р сарын 09-ний өдрийн А/493-р захирамжаар "Улаанбаатар хотын банкинд олгосон бөгөөд тухайн үеийн засаг дарга нь Г.Мөнхбаяр байжээ. Улмаар хотын дарга С.Батболдын үед эзэмших эрхийг сунгаж байжээ. [/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.