“Чингис хааны цом-2019” хоолны фестивальд 20 гаруй орны 100 гаруй тогтооч ур чадвараа сорьж байна
“Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийг манай улс хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн фестивалийн онцлог нь Дэлхийн Тогооч Нарын Холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулагдаж, “Монгол Үндэстний уламжлалт өв соёл, хоол идээ ундааны соёл”-ыг олон улс, дэлхийд таниулах зорилго юм. Мөн үндэсний уламжлалт хоол болох битүү хоолны онцлогийг харуулсан 500 ширхэг сархинаган битүү шөлний үзүүлбэрийг үзүүлэх юм. Үүгээр дамжуулж Монгол үндэстний битүү хоолны технологийг “Соёлын биет бус өвд бүртгүүлэх” ажлын суурийг тавьж байгаагаараа онцлогтой ажээ.
[su_quote]Энэ арга хэмжээнд Ази, Европ, Латин Америкийн ОХУ, БНХАУ, Энэтхэг, Солонгос, Турк, Хорват, Румын, Дани, Гүрж, Сири, Англи, Болгар гэх мэт 20 гаруй улс орны 100-аад тогооч, шүүгч нар хүрэлцэн ирж, ур чадвараа сорьж байгаа ажээ.[/su_quote]
Тогооч нар Ази болон Европ хоолыг үндсэн, амтлаг хоолны нэр төрлөөр “Залуу тогоочдын ганцаарчилсан болон багийн”, “Мэргэжлийн тогоочдын ганцаарчилсан болон багийн” тэмцээнүүдэд оролцож, мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ сорих юм. Мөн Олон улсын хоолны Мастер шоу үзүүлбэрийг оролцож буй орон бүр танилцуулах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.