Сургуульд элсэгчдийн бүртгэл parent.edu.mn систем дээр нээлттэй болно

Сургуульд элсэгчдийн бүртгэл parent.edu.mn систем дээр нээлттэй болно
БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төвийн судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Үнэнбат: Улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэх 80,628 хүүхэд, нийслэлд 40,330, орон нутагт 40,298 хүүхэд нэгдүгээр ангид суралцана. Хамгийн олон элсэгчтэй нь нийслэлийн хувьд Баянзүрх дүүрэг бөгөөд 10,068 хүүхэд байгаа бол орон нутагт хамгийн олон элсэгчтэй нь Хөвсгөл аймаг бөгөөд 3,025 хүүхэд элсэх юм. Наймдугаар сарын 16-ны 09:00 цагаас элсэгчдийн бүртгэл parent.edu.mn систем дээр нээлттэй болно. Ингэхээр эцэг эхчүүд тухайн систем рүү ороод хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах ажлыг хийнэ. Хүүхдийнхээ регистрийн дугаарыг хийхээр танай хүүхэд энэ сургуульд орох боломжтой, та зөвшөөрч байна уу, баталгаажуулах уу гэдэг мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Эцэг эхчүүд энэ мэдээллийг баталгаажуулна. Энэ баталгаажуулах хугацаа наймдугаар сарын 16-наас наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл байна. Сургуулиуд үүний дараа анги бүлэгт хуваарилах ажлаа хийнэ. Энэ ажил наймдугаар сарын 26-30-ны хооронд хийгдэнэ. Анги бүлэгт хүүхдүүд хуваарилагдаад эхлэнгүүт хүүхдийнхээ мэдээллийг баталгаажуулах үед бүртгүүлсэн утасны дугаарын дагуу танай хүүхэд ямар сургуулийн ямар бүлэгт хэн багшийн ангид орсон талаарх мэдээлэл очно. Бүртгэлийн хэлбэрийн хувьд parent.edu.mn үндсэн систем, ESIS мобайл аппликэйшн болон тухайн сургуулиуд дээр бүртгэлийн комисс ажиллана. боловсрол 300x212

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.