Хэвлэлийн хурал зарласан иргэн Г.Ган-Очирыг цагдаа нар баривчиллаа
Хэвлэлийн хурал зарласан иргэн Г.Ган-Очирыг цагдаа нар баривчилжээ. Иргэн Г.Ган-Очир Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх баригч МАН сонгуулийг хар машинаар луйвардсан талаар мэдээлэл дэлгэсэн юм. Түүнээс хойш иргэн Г.Ган-Очирыг худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр цагдаагаас эрэн сурвалжилж баривчилсан ч түүний гэм бурууг тогтоож чадаагүй байдаг.
[su_quote]Харин иргэн Г.Ган-Очир өнөөдөр/2021.08.04/ 11:00 цагт хэвлэлийн хурал зарлаж, сонгуулийн луйварын талаар болоод аавынхаа нас барсан шалтгааны талаар маш ноцтой мэдээлэл дэлгэнэ гэж байсан ч ийнхүү цагдаа нар БЗД-ийн цагдаагийн хэлтэс рүү ачаад явжээ. [/su_quote]
Иргэн Г.Ган-Очирын эгчийн хэлснээр арваад хоногийн өмнө нас барсан аавыг нь хордуулж алсан талаар болоод НӨАТ-ын сугалаанаас 175 тэрбум төгрөгийг хэрхэн луйвардсан талаар ноцтой баримтууд дэлгэх байжээ. Гэвч цагдаа нар түүнийг ийн баривчилжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.