Зай баримталдаггүй, халдваргүйжүүлэлт хийдэггүй зэрэг зөрчлүүл илэрчээ

Зай баримталдаггүй, халдваргүйжүүлэлт хийдэггүй зэрэг зөрчлүүл илэрчээ
Коронавируст халдвар /ковид-19/-ын үед эдийн засгаа сэргээх зорилгоор худалдаа үйлчилгээний газруудтай хариуцлагын гэрээ байгуулан үе шаттайгаар үйл ажиллагааг нь нээж эхэлсэн. Тус гэрээний хэрэгжилтийг аж ахуйн нэгжүүд хэрхэн мөрдөж, тусгай нөхцөл шаардлага, цагийн хязгаарын дагуу ажиллаж байгаа эсэх дээр БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс худалдаа, үйлдвэрлэлийн хэлтэс, Цагдаагийн газрын хамтарсан хяналт шалгалтыг хийж эхэлжээ.311 Шалгалтыг зочид буудал, хоол үйлдвэрлэл, саун, ил задгай үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ, дугуй засвар зэрэг нийт 50 газрыг хамруулан хийхэд дараах зөрчлүүд илэрчээ. 1.         Бүртгэл QR код уншуулалт, 2.         Хүн хоорондын зай барилт, 3.         Халуун хэмжилт хангалтгүй 4.         Халдваргүйжүүлэлт хийлгэх хугацаа өнгөрсөн 5.       Бага насны хүүхдэд үйлчилсэн зэрэг алдаа дутагдал гарсан.115 Шалгалтын ажлын хэсэг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллаагүй, зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудад сануулга, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд зөрчлөө арилгаагүй тохиолдолд дараагийн удаа “Хариуцлагын гэрээ”-г цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.   213

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.