Манай улс А95, А98 шатахууны 45 хоногийн нөөцтэй байна

Манай улс А95, А98 шатахууны 45 хоногийн нөөцтэй байна
Манай улсад зарим шатахуун түгээх станциуд А95, А98 шатахуун дууссан хэмээн олгохгүй байгаа юм. Тиймээс иргэдийн дунд А95, А98 шатахууны хомсдол үүслээ гэх ойлголт үүсээд байна. Тэгвэл уг асуудлаар өнөөдөр Ашигт малтмал газрын тосны газраас тайлбар хийхээр болжээ. [su_quote]Ер нь ОХУ-ын дотоодод шатахууны үнэ өссөн. Үүнийгээ буулгахын тулд ОХУ экспортоо 9 сарын 1 хүртэл түр хязгаарлах шийдвэрийг Засгийн газраас нь гаргасан байна. Гэхдээ манайд одоогоор 95, 98 ийн ердийн хэрэглээний 45 хоногийн нөөц байгаа бөгөөд цаашид нөөцийг нэмэхээр БНХАУ-ын Хөх хотын Газрын тосны үйлдвэртэй холбогдож байгаа юм байна. [/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.