Коронавирусийн халдвараар 802 хүн нас бараад байна

Коронавирусийн халдвараар 802 хүн нас бараад байна
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 1,231 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 496 нь Улаанбаатар хотод, харин 734 нь орон нутагт бүртгэгдсэн байна. [su_quote]Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 61-80 гаруй насны зургаан иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо 802 болж байгаа юм.[/su_quote] Харин халдвар аваад байсан иргэдийн 2,157 нь эдгэрсэн бөгөөд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 10,379 болж байна. Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл, Хөнгөн - 6,556 Хүндэвтэр - 2,714 Хүнд - 928 Нэн хүнд - 181 хүн байна. 216664315 194707002672094 4361773568360518013 n 300x225

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.