УИХ-ын гишүүн Н.Ганибал УИХ, Засгийн газрын гишүүдийг торгуулиа төлөхийг уриаллаа

УИХ-ын гишүүн Н.Ганибал УИХ, Засгийн газрын гишүүдийг торгуулиа төлөхийг уриаллаа
Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг өчигдөр УИХ хаалттай хэлэлцэж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бол өнөөдөр /2021.07.01/ анхны хэлэлцүүлгийг мөн хаалттай хийж байна. Уг хуулийн төслөлд өршөөлд хамрагдах зөрчлийн шинжтэй хэргүүдийн нэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн иргэдийн торгуулийг тэглэх заалт юм.  Үүний зэрэгцээ тэрээр цар тахлын тархалт их, улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед бусад УИХ болон Засгийн газрын гишүүд, төрийн албан хаагчдыг торгуулиа төлөхийг уриалсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.