Уурхайд осолдсон иргэний машиныг татаж гаргалаа

Уурхайд осолдсон иргэний машиныг татаж гаргалаа
Тав хоногийн өмнө буюу энэ сарын 23-ны 23:10 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Нарангийн ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн талбайд осол гарч, нэгэн иргэн авто машинтайгаа уурхайн ухаш руу унасан хэрэг гарсан юм. Хэрэг гарснаас хойш осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагааг Сэлэнгэ аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газрынхан тасралтгүй тав хоног зохион байгуулж ажиллаж байна. [su_quote]Өнөөдөр буюу 05-р сарын 28-ны 21:00 цагийн байдлаар осолдсон авто машиныг нуураас татан гаргасан байна. Гэвч осолдсон иргэний цогцос мөн л олдоогүй учир эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжлүүлж байгаа ажээ. [/su_quote] 61140160 1561798473953515 7883752027627454464 n 300x225 Ослын газарт Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгээр ахлуулсан улсын байцаагчид, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатараар ахлуулсан 10 аврагч, нэмэлтээр Дархан-Уул аймгийн аврах ангиас 10 аврагч, Мандал сум дахь Цагдаагийн хэлтэс, Баянгол сумын ЗДТГ, Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын албан хаагчид ажиллаж байна. 61423479 1561798533953509 8645281610750492672 n 300x225  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.